Tuesday, October 20, 2009

Хөвсгөлд машин осолдож хүний амь үрэгдэв

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас 12 км зайд “Мерседесс бенз” автомашинтай таван хүн голд осолдож, жолооч нь нас барсан харамсалтай явдал энэ сарын 18-нд гарлаа.
Аймгийн онцгой байдлын хэлтсийн аврагчдыг очиход амьд үлдсэн дөрвөн хүн хүйтэн усанд осгосон байсан бөгөөд машин нь уснаас гарах боломжгүй болтлоо живсэн байжээ. Нэмэлт хүч дуудаж, гурван цаг ажилласны эцэст иргэдийг гарган авч эмнэлэгт хүргэжээ. Сүүлийн өдрүүдэд цаг агаар хүйтэрч байгаа тул хүмүүс ус хөлдсөн хэмээн дур мэдэн гол, усаар гарах гэж яваад осолдох тохиолдол гарсаар байгаа гэнэ.

No comments:

Post a Comment