Tuesday, October 20, 2009

Дэлхийд алдартай брэнд “Louis Vuitton”-ий салбарыг Монголд нээхээр болов

“Оюутолгой” төслийн гэрээ батлагдсантай холбоотойгоор Монголын эдийн засгийн чадавхи, иргэдийнх нь худалдан авах чадвар нэмэгдэх нь тодорхой болсон учир тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн анхаарал Төв Азийн энэ орон руу хандаж эхлэв” хэмээн Блуумберг мэдээлэв.
Тухайлбал, Женнифер Лопес, Жан Зию нарын оддын гутлыг үйлдвэрлэдэг “Hennessy Louis Vuitton-Sa”, “Salvatore Ferragamo Spa” брэндийн дэлгүүрийг Монголын нийслэл Улаанбаатарт нээхээр болжээ. Дэлхийд алдартай “Louis Vuitton” салбар сүлжээгээ 2.7 саяас дээш хүн амтай хотод нээдэг уламжлалаа зөрчин, нэг сая гаруй хүнтэй жижигхэн хотыг ийн онцлон, ирэх арваннэгдүгээр сард дэлгүүрээ нээхээр болсон нь монголчуудын ойрын ирээдүйг өөдрөг байна гэдэгт итгэснийх хэмээн уг мэдээнд дурджээ.

No comments:

Post a Comment