Tuesday, October 20, 2009

Спорт

Бахархах гавьяатай Баатар аварга

Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн аугаа аварга Асашёорюү Дагвадорж Хөдөлмөрийн баатар цол хүртсэнийхээ хүндэтгэлийн мялаалга цайллагыг энэ сарын 15-нд “Улаанбаатар” зочид буудлын Их танхимд хийлээ.

Тэрбээр сүмогийн дээд зиндаанд 24 удаа түрүүлэхдээ ялалтын олон онцгой амжилт тогтоосны зэрэгцээ Японы дөрвөн Ерөнхий сайдаас цом гардаж байсан, тэдгээрийн гурвынх нь өргөөнд зочилсон гэх мэт өвөрмөц түүхтэй хосгүй аварга юм.

Энэ оны зургадугаар сард спортын салбараас төрсөн 11 дэх Хөдөлмөрийн баатар нь болсон Асашёорюү аварга Аки башёгийн сүүлчийн өдөр буюу 28 насны төрсөн өдрөөрөө нэмэлт барилдаанд нутгийн дүү Хакүхог өвдөг шороодуулан түрүүлж, хоёр зууны түүхтэй мэргэжлийн сүмогийн бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт орох амжилтын эзэн болсон билээ.